Monday, May 25, 2009

энэ бол би гэж байгаа


Миний тухай

Би бол он цагийн горхиноос салаалж одоод одоо ч гэсэн урсгал нь татраагүй нэгэн салаа билээ.
Би бол огторгуйн эхлэлээс тасарч одоод одоо ч гэсэн хязгаарт тулаагүй нэгэн тоосонцор билээ.

Би бол маргаашийн тухай тэмүүлэл дээрээ мацаж гарж чадсан тэмүүлэй билээ.
Би бол энэ бүхнийг элдэв бодол юугаа умартанхан бичиж байгаа бичүүлэй билээ.

Ха ха. Худлаа худлаа. Би тийм айхтар сүртэй, мундаг хүн биш ээ. Он цаг хэзээ салаалж байсныг би мэдэхгүй, огторгуйн эхлэл хаана байдгийг ч мэдэхгүй. Юун тэмүүлэй, юун бичүүлэй. Би ийм үг мэдэх ч үгүй. Дээр бичсэн бол зүгээр л наргиа, эсвэл наргианы бэлтгэл, эсвэл наргих хүслийн ундарга. За за мэдэхгүй ээ. Ямартаа ч биччихсэн юм. Дажгүй нийлэмжтэй хэдэн үгнүүд биччихсэн бололтой юм.

Ингээд энэ олон зүйлийг нуршсаны эцэст та миний тухайд бараг мэдсэнгүй өнгөрлөө. Уучлаарай. Өөрийгөө мэдүүлж чадаагүйд. Учир нь би ч гэсэн өөрийгөө мэддэггүй юм. Миний тухай мэдэхийг хүсвэл миний бичсэнийг маань унших нь үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Би ч гэсэн өөрийнхөө бичсэнээс өөрийнхөө тухай мэдэж авдаг юм
намайг diesel гэдэг бөгөөд миний жинхэнэ нэр бол Даваа овогтой Зоригт юм. Би хөдөлмөрийн дээд сургуулийн нийгмийн халамж хангамжийн 3-р курст сурдаг бөгөөд өөрийнхөө мэргэжлээр ямагт бахархаж бас онгирч явдаг нэгэн билээ. гэээдуу

Манай ангийхааааан

Шаргал бас шаргал. Шинэхэн бас гэнэхэн. Танихгүй бас мэдэхгүй.

Энэ бол манайхан бөгөөд 2008 онд бид нэг ангид орж байгаа нь энэ бөгөөд байгалийн байдал шаргал бөгөөд уяхан. Бие биенээ мэдэхгүй бас танихгүй сонирхож байсан ч хэлэх зориггүй.

За одоо өгүүлэх хэсэгтээ оръё. Энэ бол хөдөлмөрийн дээд сургуулийн нийгмийн халамж хангамжийн 3-р курсийн нэгэн ангийнхан бөгөөд өөр сургуулийн хүн сонсвол ном үүрч шил зүүсэн, бас хичээлээс өөр юм мэддэггүй хүмүүжилтэй дуугай хүмүүс л гэж сонсогдох этгээдүүд билээ. Гэвч манай ангийнхан тийм хүмүүс биш гэж би боддог юм. Харин манайхан эсрэгээр дуутай хууртай, доргио, хааяа аймаар задгай, хэл ам ихтэй мэт гээ л яривал зөндөө л юм бий. Манай ангийхан ер бусын шооч хүмүүсээр дүүрэн бөгөөд хочгүй хүн бараг л ангид үлдээгүй. Гэхдээ тэдгээр хочиндоо манайхан тун дасцгаасан байх тул би түүгээр нь эл өгүүллэгтээ нэрлэж явъя гэж бодлоо.
үргэлжлэл бий даанч завгүй мөнгөгүй болоод бичиж чадсангүй ойлгох байлгүй дээ минийхээн

MonBloggers | Mongolian Top Blogs