![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgMGSCQkicvNzydgEaSB1VCl2k_aFRFyisvHfxDfPsdGms4A0PIRtnkLEbi1ayejIR2fhwqyoIqvDtaNVy1vofQQ4saJTsAL63txNSolwGI84oJm7XpUFwt2AybofWhyphenhyphen1Es0bhZb8aW4mkN/s320/2copy_c8bc485c.jpg)
та нартай нутгийнхаа тухай бичиж уулзаж байгаадаа баяртай байна.
Би Ховд аймаг Мөнххайрхан сумын уугуул хүүхэд л дээ тэгээд энэ нутгийн хүүхэд байж нутгийхаа тухай бичихгүй бол мөхөс миний алдаа болох байлгүй дээ
Мөнххайрхан сум. Ховд аймгаас Мөнх хайрхан сум орохдоо ер нь зовох юм байхгүй зам нь гэвэл ганцхан хувилбар ганцхан сонголттой. Жалга хавцалын заагаар байнга дээшээ явна . Үхэх төрөх амьдрал бороо цасан дундуур тохиоход машин зөрөмгүй уг ганцхан замаар л хийж аялуулдаг юм даа зүгээр ч нэг хавцал биш миний амьдралдаа үзсэн хамгийн аймаар сүрдмээр аймаар байгаа биз. Энэ сумын хүн амын 99 хувь нь урианхайчууд. урианхай гэдэг нь эрт чингисийн үеэс л алдартай дайчин бас алуурчин улс байсан юм шиг байгаа юм . Түүх уншаад байхнээ. Та нар боддоо чингис-ийн 9 өрлөг гэж байсан эдний дотор 2 нь урианхай хүн байсан гэж байгаа юм даа. Бас миний сонссоноор чингисийн ээж урианхай хүн байсан гэнэлээ..... заза энэ ч яахав үүнийг дараа нэг жич оруулий Ховд аймгийн Мөнххайрхан сум нь ховд аймгийн Мөст, Дуут,Манхан, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумуудтай хөрш зэргэлдээ оршдог. Мөнххайрхан уул нь далайн түвшнээс дээш 4000 гаруй өндөрт өргөгдсөн нуруу юм.Би Ховд аймаг Мөнххайрхан сумын уугуул хүүхэд л дээ тэгээд энэ нутгийн хүүхэд байж нутгийхаа тухай бичихгүй бол мөхөс миний алдаа болох байлгүй дээ
Халз өмнө мэлтийсэн цэхэр уул үүл гогодон бужигнуулж, баруун солгойгүйгүй салхи үлээн гөлийнө. дээс шиг эрчилсэн хөх ус саарал мөсний хормойноос сад тавин асгарсан маш олон жижиг горхитой эд нар нь нийлж "Сэнхэрийн гол" хэмээх нэгэн түргэн урсгалт уулын голийн бий болгодог юм. Энэ оргилуудаас нэгийг нь жишээ болгон авий гэж бодлоо.
Сүхбаатар оргил энэ нь Шуурхайн эх Долоон нуурын эх. Хужиртын эх гэх мэт газруудын дунд орших оргил юм. эндээс Шуурхайн гол Долоон нуурын голууд эх авч урсана.энэ оргилийн урд бэл өндрөөрөө нэг километр, налуугаараа 79 градус./долоон нуур талаасаа гэсэн үг/ Ар Монголын хоёр дахь өндөр оргил гэж байгаа аймаар уу?. Найман сарын дунд гэхэд шөнөдөө -15 хэм хүртэл хүйтрэх ба хачирт нь цасан шамарга тавьж байх нь монгол орны антриктид гэлтэй гээдууу. Хавар байснаа гэнэт бухимдан өвөл болдог ааш муутай энэ уулын эргэн тойрон мод төдийгүй бут дайжжээ. Төмөр утас шиг арзайсан хөх ширэг чадал заан хадны завсраар хаа нэгтэй хөлдөж нэг ургаж нэг үзнэ. Тийм л эрс тэс уур амьсгалтай уул даа. Мөнххайрхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 4400 гаруй м өндөр гэж байгаа бас энэ ууланд монголын хамгийн өндөр 4 оргилийн 2 нь энд байдаг гээд бодохоор үнэхээр л бахархахгүй байхын аргагүй юм даа. за даа зураг оруулах гэсэн чинь надад олдсонгүй уучлан биз дээ