Friday, November 20, 2009

ВХ-ийн шинэ цомог

hi yu bna daa zaluustaa ene odriin mend http://share.gogo.mn/e0ZpYXfwvA18071258830399/BX-I%20have%20a%20Dream_unegui.com_.rar нэг иймэрхүү

Sunday, September 6, 2009

Би хэн бэ /тэмдэглэл/






энэ блог дээр би гэдэг хүн хүссэнээ чалчнаа хэнээр ч заалгахгүй



... Би шилдэг бас ухаантай алдаа эндэлгүй ариухан гэгэээн амьтан бишээ... надад адын хар бодол толгойд эргэлддэг, архи уух хүсэл төрдөг, агсарах санаа гаргаж, андуу эндүү явдаг залуу насны гэнэн тэнэг зан хангалттай байдаг юм аа....гэвч энэ бүхэн, энэ бүх тэнэглэлээс би ухаардаг юм, би жоохон ч гэсэн ухаан олж авдаг юм..



Явсан амьдрал минь арвин биш ээ, илээсэн оймс минь ч их биш... гэвч хар бараан гунигтай зовлонтой амьдрал миний амьдралын түүхэнд байсаааааан.....хүн л болсон хойно о... хүйтэн гэрйин хаяаа сахиж өвлийн хүйтэнд бүлээн нулимсаараа өөрийгөө гэсгээж, амьдрал ийм тамын гэж үү гэсэн адлах сэтгэл төрөн суусан гунигтай дурсамж надад байдаг аа... гэвч би энэ бүхэнд зовлонг их амсууллааа гэж аавыгаа зэвлэж ээжийгээ зовоосон нь үгүй ээ...жаргалтай мангар бацааны дүрийг бүтээж, согтуурахын жаргалаар өөрийгөө цэнгүүлж, арчаагүй гэдэгээ блогдоо цацаж байгаа нь хэ эх хэ



миний ПИ АР уу үгүй ээ... хүний амьдрал ийм л байдаг, хүн ийм л тэнэг зан гаргаж болдогийм аа л гэж харуулахыг бас уншигч таньд ухааруулахыг хүссэн юм аа......би би би би би гэж ирээд л өөрийнхөө тухай бичих тэнэг бөгөөд алдаа эндэлгйү юм шиг магтаал урсгах нь амархан ч юм шиг....энэхэн хорвоогийн дайтад заяасан хүмүүн заяаандаа би хайртай. өөрийгөө эрхээр хатааж, амьдралд эрхлэх гэж би хичээдэг.... яагаад болохгйү гэж... ганцхан олдох залуу насанд би эрхэлж бас дур зоргоороо хүсэлээрээ амьдармаар байна..



гэхдээ Монголын тэнгэр дор, Эцэг эхийнхээ энэрэл хайран дунд, анд нөхдийнхөө намайг гэсэн халуун итгэл, аа бас намайг далдуур болон илээр хайрлах сэтгэл нь төрөөд байгаа залуусын дунд хэ хэхэ /тийм ч хүн байгаа ч юмуу үгүй ч юмуу гэвч яахав горьдчий....../за сэтгэл нэг л хөндүүр оргиод байх чинь вэ. сая ажилаар хүнтэй жоохон түр тар гэчихлээ.... ажил л юм чинь дээ. Санаа хүүхэн цоглог шүү. шүдэээ гялалзуул, нүдэндээ хөөрхөн инээмсэглэлээ тодруууул....гээд л би өөрийгөө онгироодогийм. та нөхөд ч гэсэн өөртөө итгэлтэй, өөдрөгөөр хорвоо дэлхийнхээ сайхныг хараад нэг үзээч дээ...



би ч услахгүй бол үхдэг цэцэг шиг, урам өгөхгүй бол унждаг хариугүй л амьтан юм аа даа бодоод байсан чинь...


намайг өөрийгөө магтлаа гэж битий бодоорой Хүн хэрвээ өөрийгөө магтах юм бол онгироо гэгдэнэ.Миалах юм бол тэнэг гэгдэнэ.Дундуур нь туувал бөөрөнхий гэгдэнэ яавал дээр вэ?


гэлээ гээд өөрийнхөө тухай бичихээ болин гэдэг юу л бол доо.... Зовлонгүй жаргал гэж байдаггүй юм . Зов, зөрчилд, хямар, бухимд тэгэж байж тэрний цаана байгаа жаргал, баяр баяслыг мэдрэх болнооо. Гэхдээ намайг зов гэсэн гээд хамаг байдаг сэтгэл зүрхээ шаналгах хэрэггүй шүү. Сэтгэлээрээ өөдрөг байх нь хаамгийн том зэвсэг чинь байх ёстой гэдгийг үргэлж санаж яваарай...........

Д.Зоригтын тухай

Зээ хөө нэгэн сайхан нартай дулаахан намрын өдөр Зоригт хүү интэрнэт гэдэг юм орж гэнээ. Тэгээд өөрийнхөө нэрийг бичээд ер нь миний тухай юм байж мэднэ гэж лаг аймаар горьдоод хайлт хийж гэнээ. Тэгтэл Д.Зоригт гэдэг нэрнүүд маш олон байж гэнээ. Мань эр аймаар гошгорцон лавлаад унштал юун би ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэдгийм даа жоохооон урам хугарлаа. тэгээд цаашаа явлаа гэсэн чинь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Монгол Шуудан Банкны ТУЗ-ын дарга Д.Зоригт гээд бас нэг юм байхий цааш нь бас бус олон Д.Зоригтууд байнаа ер нь л энэ 2 Зоригт аймааар даварцан бүүр нэт дүүрэн бүх сайт дээр тэр 2 байдий Миний дургүй гэнэт аймаар хүрэв. Уур маань ч гэсэн хөдөллөө. Нүүр маань минчийгээд улайлаа. Тэгээд би бодлоо аргачгүмүү даа нэг муу сургуулийн 4-р курсийн оюутаныг юу боллоо гэж бичхэв дээ гэсэн юм бодлоо өөртөө гомдлоо тэгээд жоохон тайвширлаа . Тэгж байтал Зоригт хүүгийн тархинд нэгэн сайхан санаа урсан орж ирэв гэнэээ. ер нь өөрийнхөө тухай энэ блог дээрээ биччий тэгэх юм бол орж ирж юуны магад гэж бодов. Заза өөрийгөө жоохон рекламмдчллаа дараа бүүүр гооогооо бичлэгтэй ирж уулзнаа

Wednesday, September 2, 2009

блогоор зочилсон банди нарт






эрхэм блогоор минь зочилсон та бүхэнд баярлалаа гээдуу охидууд харж нүдээ баясга гэж бодоод хэдэн зураг орууллаа

би чамайг гуйна чи надад зөвшөөрөөрэй охин минь


зээ хөө хотод орж ирээд 3 жил болдийн байна. яахав дээ 3 жил дажгүй сайхан л амьдарлаа. Гэтэл нэг юм дутаад болдгүй ээ Тэгээд бодоод байсан чинь би гэдэг хүн чинь найз охин гээч юмны талаар огт бодож байгааүй юм байна. Ингэж бодчоод нэг охин найрахаар болдийн байна . Тэгээд би чамайг найрахаар болсон чи харин найрагдаарай гээд нэг орио очоод хэлдийн байна. Манай найз надаа яавал таалагдах уу гэдэг талаар тэрэнд зөвлөгөө өгч харин тэрний найз нь түүнийг хэрхэн найрах талаар надаа консалтинг өгжийн. уул нь би тэрэнтэй аймаар гоогооо хөөрхөн хүүхдүүд шиг үерхэх гэжаагаа байхгүй юу. Аая гудамжаар хөтлөлцөж явж бариал зайрмаг энэ тэр авч өгөөл кино мино энэ тэр үзэж мүзээл нээх хөөрхөн үерхий шүү за гэж ярьсан байхгүй юу гоё байгааз дээ. Тэгээд бүр сүүлийн үед дүрдээ орцон мессэж эд нар бичээл ирэнгүүт нь баярлаж бариадийдаг болцон байна. Би уул нь ёстой шилээ мааждаггүй тэгсэн чинь тэрэнтэй уулзаад лаг ичээд шил милээ маажаадийдаг болчиж. хихихихихи ... гоё гоё.нэг иймэрхүү бодоод байсан чинь яг л иймэрхүү охин байсан шиг санагдаж байна лаг байгаа биз

Saturday, May 30, 2009

мөнххайрхан уулын тухай




та нартай нутгийнхаа тухай бичиж уулзаж байгаадаа баяртай байна.
Би Ховд аймаг Мөнххайрхан сумын уугуул хүүхэд л дээ тэгээд энэ нутгийн хүүхэд байж нутгийхаа тухай бичихгүй бол мөхөс миний алдаа болох байлгүй дээ



Мөнххайрхан сум. Ховд аймгаас Мөнх хайрхан сум орохдоо ер нь зовох юм байхгүй зам нь гэвэл ганцхан хувилбар ганцхан сонголттой. Жалга хавцалын заагаар байнга дээшээ явна . Үхэх төрөх амьдрал бороо цасан дундуур тохиоход машин зөрөмгүй уг ганцхан замаар л хийж аялуулдаг юм даа зүгээр ч нэг хавцал биш миний амьдралдаа үзсэн хамгийн аймаар сүрдмээр аймаар байгаа биз. Энэ сумын хүн амын 99 хувь нь урианхайчууд. урианхай гэдэг нь эрт чингисийн үеэс л алдартай дайчин бас алуурчин улс байсан юм шиг байгаа юм . Түүх уншаад байхнээ. Та нар боддоо чингис-ийн 9 өрлөг гэж байсан эдний дотор 2 нь урианхай хүн байсан гэж байгаа юм даа. Бас миний сонссоноор чингисийн ээж урианхай хүн байсан гэнэлээ..... заза энэ ч яахав үүнийг дараа нэг жич оруулий Ховд аймгийн Мөнххайрхан сум нь ховд аймгийн Мөст, Дуут,Манхан, Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумуудтай хөрш зэргэлдээ оршдог. Мөнххайрхан уул нь далайн түвшнээс дээш 4000 гаруй өндөрт өргөгдсөн нуруу юм.
Халз өмнө мэлтийсэн цэхэр уул үүл гогодон бужигнуулж, баруун солгойгүйгүй салхи үлээн гөлийнө. дээс шиг эрчилсэн хөх ус саарал мөсний хормойноос сад тавин асгарсан маш олон жижиг горхитой эд нар нь нийлж "Сэнхэрийн гол" хэмээх нэгэн түргэн урсгалт уулын голийн бий болгодог юм. Энэ оргилуудаас нэгийг нь жишээ болгон авий гэж бодлоо.
Сүхбаатар оргил энэ нь Шуурхайн эх Долоон нуурын эх. Хужиртын эх гэх мэт газруудын дунд орших оргил юм. эндээс Шуурхайн гол Долоон нуурын голууд эх авч урсана.энэ оргилийн урд бэл өндрөөрөө нэг километр, налуугаараа 79 градус./долоон нуур талаасаа гэсэн үг/ Ар Монголын хоёр дахь өндөр оргил гэж байгаа аймаар уу?. Найман сарын дунд гэхэд шөнөдөө -15 хэм хүртэл хүйтрэх ба хачирт нь цасан шамарга тавьж байх нь монгол орны антриктид гэлтэй гээдууу. Хавар байснаа гэнэт бухимдан өвөл болдог ааш муутай энэ уулын эргэн тойрон мод төдийгүй бут дайжжээ. Төмөр утас шиг арзайсан хөх ширэг чадал заан хадны завсраар хаа нэгтэй хөлдөж нэг ургаж нэг үзнэ. Тийм л эрс тэс уур амьсгалтай уул даа. Мөнххайрхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 4400 гаруй м өндөр гэж байгаа бас энэ ууланд монголын хамгийн өндөр 4 оргилийн 2 нь энд байдаг гээд бодохоор үнэхээр л бахархахгүй байхын аргагүй юм даа. за даа зураг оруулах гэсэн чинь надад олдсонгүй уучлан биз дээ

Tuesday, May 26, 2009



ай хөөө зуны улиралаа гэж.......

Өвөл, хавар, намараас илүү зун гэж хэлхээр хамаагүй гоё санагдаад байдаг юм. Хэлхэд амархан 3хан үсэгтэй түүн шиг улирал монголд байхгүй учраас тэр байлгүй.

Өвлийг өнөтэй, өнгөтэй, өөдтэй давхийсан гэж махийсны хүчинд санасандаа ямарчайсан хүрлээ. Тэгээд нэгэнт өвөл, хаврыг давсан юм чинь, зуныг, намрыг бас давах санаатай. Ингэж олон улирлыг олон давж чадсан юм чинь ирээдүйд бөх болж аврагыг бас давах санаатай байгаа гсн.

Зуныг хараад байхнээ гөөмөн сонин юм. Орой 6 цагын үеэр гэрийн гадаах садан дээр тайван амьсгалаад сууж дөнгөхөөр болж, Бор шар өнгөтэй байсан газар гадаргуу ногооноор дүүрч дээр нь хэд хөрвөөхөөр болж, хүмүүсийн явдал суудал хүртэл асар өөр болж.
Би бүүр ажаад байгаан. Агаарын темпертур нэмэгдэж, бороо асгарч, салхи салхилж, нар гарч байгаа цаг агаарын аль ч үед хүмүүсийн алхаа жингүүдэлд орчиж. "ингэтлээ сулидаа юу" гэмээр алхаа бол авхийм байхгүй удааршичиж. Аргагүй биз дээ хөөрхий, өвөлжин хурдан явсаар байгаад ядраа байлгүй тиймээ.