Sunday, September 6, 2009

Би хэн бэ /тэмдэглэл/






энэ блог дээр би гэдэг хүн хүссэнээ чалчнаа хэнээр ч заалгахгүй



... Би шилдэг бас ухаантай алдаа эндэлгүй ариухан гэгэээн амьтан бишээ... надад адын хар бодол толгойд эргэлддэг, архи уух хүсэл төрдөг, агсарах санаа гаргаж, андуу эндүү явдаг залуу насны гэнэн тэнэг зан хангалттай байдаг юм аа....гэвч энэ бүхэн, энэ бүх тэнэглэлээс би ухаардаг юм, би жоохон ч гэсэн ухаан олж авдаг юм..



Явсан амьдрал минь арвин биш ээ, илээсэн оймс минь ч их биш... гэвч хар бараан гунигтай зовлонтой амьдрал миний амьдралын түүхэнд байсаааааан.....хүн л болсон хойно о... хүйтэн гэрйин хаяаа сахиж өвлийн хүйтэнд бүлээн нулимсаараа өөрийгөө гэсгээж, амьдрал ийм тамын гэж үү гэсэн адлах сэтгэл төрөн суусан гунигтай дурсамж надад байдаг аа... гэвч би энэ бүхэнд зовлонг их амсууллааа гэж аавыгаа зэвлэж ээжийгээ зовоосон нь үгүй ээ...жаргалтай мангар бацааны дүрийг бүтээж, согтуурахын жаргалаар өөрийгөө цэнгүүлж, арчаагүй гэдэгээ блогдоо цацаж байгаа нь хэ эх хэ



миний ПИ АР уу үгүй ээ... хүний амьдрал ийм л байдаг, хүн ийм л тэнэг зан гаргаж болдогийм аа л гэж харуулахыг бас уншигч таньд ухааруулахыг хүссэн юм аа......би би би би би гэж ирээд л өөрийнхөө тухай бичих тэнэг бөгөөд алдаа эндэлгйү юм шиг магтаал урсгах нь амархан ч юм шиг....энэхэн хорвоогийн дайтад заяасан хүмүүн заяаандаа би хайртай. өөрийгөө эрхээр хатааж, амьдралд эрхлэх гэж би хичээдэг.... яагаад болохгйү гэж... ганцхан олдох залуу насанд би эрхэлж бас дур зоргоороо хүсэлээрээ амьдармаар байна..



гэхдээ Монголын тэнгэр дор, Эцэг эхийнхээ энэрэл хайран дунд, анд нөхдийнхөө намайг гэсэн халуун итгэл, аа бас намайг далдуур болон илээр хайрлах сэтгэл нь төрөөд байгаа залуусын дунд хэ хэхэ /тийм ч хүн байгаа ч юмуу үгүй ч юмуу гэвч яахав горьдчий....../за сэтгэл нэг л хөндүүр оргиод байх чинь вэ. сая ажилаар хүнтэй жоохон түр тар гэчихлээ.... ажил л юм чинь дээ. Санаа хүүхэн цоглог шүү. шүдэээ гялалзуул, нүдэндээ хөөрхөн инээмсэглэлээ тодруууул....гээд л би өөрийгөө онгироодогийм. та нөхөд ч гэсэн өөртөө итгэлтэй, өөдрөгөөр хорвоо дэлхийнхээ сайхныг хараад нэг үзээч дээ...



би ч услахгүй бол үхдэг цэцэг шиг, урам өгөхгүй бол унждаг хариугүй л амьтан юм аа даа бодоод байсан чинь...


намайг өөрийгөө магтлаа гэж битий бодоорой Хүн хэрвээ өөрийгөө магтах юм бол онгироо гэгдэнэ.Миалах юм бол тэнэг гэгдэнэ.Дундуур нь туувал бөөрөнхий гэгдэнэ яавал дээр вэ?


гэлээ гээд өөрийнхөө тухай бичихээ болин гэдэг юу л бол доо.... Зовлонгүй жаргал гэж байдаггүй юм . Зов, зөрчилд, хямар, бухимд тэгэж байж тэрний цаана байгаа жаргал, баяр баяслыг мэдрэх болнооо. Гэхдээ намайг зов гэсэн гээд хамаг байдаг сэтгэл зүрхээ шаналгах хэрэггүй шүү. Сэтгэлээрээ өөдрөг байх нь хаамгийн том зэвсэг чинь байх ёстой гэдгийг үргэлж санаж яваарай...........

No comments:

Post a Comment