Saturday, May 23, 2009

хайрын шүлэг сонирхдог залуустаа зориулав



Үнэр хийгээд үзэсгэлэн бүрэн цогцолсон
Үйлийн үргүй биесээ үргэлжид ширтсэн
Таг хэцийн анхил салхинд найгалзсан бүжсэн
Тансаг вансэмбэрүү дуулдаг бол чамтай адил байхсан

* * * * *


Амрагийн минь царайнаас наран саран жарган одохын учир дутуу билээ
Анхилам үнэрээс нь бүхий л цэцэг хүсэл өдөөхгүй болохоор хомс билээ
Эгшиглэнт дуунаас нь хуур ятга ярьж чадахгүй тул дорд билээ
Энхрий харцнаас нь бурхадын мэлмий дурлал асаахгүйн шалтгаан мөхөс билээ

* * * * *

Хэдий тийм ч намайг гийгүүлэхээрээ наран саран чамтай хувь тэнцүү
Хэзээ ч болов нүд булаах үзэмжээрээ цэцэгс чамтай чанар адил
Хэтэрхий сэтгэл баясгахаараа хуур ятгын аялгуу дуутай чинь эгшиг тэгш
Хэнийг ч ялгалгүй энэрдэгээрээ бурхадын сэтгэл чинийхтэй яг ижил

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

Хуруунд байгаа бөгжөө халаасан цаана нуучихаад
Хундаганы харшаанд согтон инээгээд баймаар үдшээр
Харцаараа зүрх тэмтчих залуугийн өвөрт ороод
Хаана байгаагаа мэдэхгүй өөрөөсөө нуугдмаар санагдчихлаа Халуун амьсгалын цоргиог нар хиртэх шиг гайхаж
Хагсарсан биеийн чилээг зүрхэн дундуураа туучуулж
Хэсэгхэн исгэлэн жаргалыг гэмшилээр даруулж уучихаад
Хэзээ ч өөрийгөө уучлахгүй гэж бөгжөө чулуудмаар санагдчихлаа Хуруунд байгаа бөгжөө халаасан цаана нуучихаад
Хундаганы харшаанд согтон инээгээд баймаар үдшээр....

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

Миний хайр тансаг болохоор эмзэгхэн байдаг
Миний амраг үнэнчхэн болохоор би жаргалтай байдаг
Амьдрал үхэл хоёрын алиных нь ч үүдэнд очлоо гэвч
Аяа чамтайгаа л байвал зүрх даарахгүй гэдгийг мэдэрдэгтээ би омголон явдаг аа.

Чи зэрэглээ Сүндэрлэн босчихоод
Сүүдрээ ч орхиогүй чи хоосон
Зэрэглээ Сэтгэлд минь сөгдчихөөд
Сэмхэн нисчихсэн чи Хараацай
Хамт байсан үе минь сонгодог Драм
Хагацал амсуулсан үе чинь Цунами
Халамжинд чинь дахин уярсан минь Хайрын дон
Хорвоогоос буцахдаа надаас урьтсан болохоороо

Алтны мянган лангаар сольшгүй
Амрагийн минь нулимас, хацар даган
Асгарсаар байна гэж, урьд шөнө
Арай би зүүдлээгүй байгаа даа?

Янаг тэр минь, хүүхэд шиг
Яг л Жаргалсайхан шиг
Ярьж ч чадахгүй уйлж байна гэж
Яанаа?!!! би зүүдлээгүй байгаа

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

Эрхэм бүсгүй минь чи
Эрчүүлээс зуураад бай!
Эргүүлж алдахгүй болтлоо
Эрхтэн биеэрээ чимхээд бай!

Алдмаар бол гараараа чимх
Ахиулаад хоёр гараараа чимх!
Арга тасарвал шүдээрээ хаз!
Харин бахь л битгий хэрэглээрэй

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

Хайртай юу? гэж чи минь асуух юм
Хариулаад ч яахав дээ би
Нүгэл хилэнцээс эмээлгүй
Нүдэн дээр чинь үнссэн шүү дээ

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

Хүндэт бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Хүслэнт харцаараа, дурлалд битгий дуудаач ээ
Хүмүүст хэлүүлж, саяхан дасалцсан би чинь хө
Хүүгээ байтал бас хаагуур нь дурлах юм бэ

Хөөрхөн бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Хөөрүү зүрхийг минь дурлалд битгий дуудаач ээ
Хөндлөнгийн олонд хэлэгдэн байж л дассан
Хөөрхий түүнийхээ, хаагуур нь би чинь дурлах юм бэ?

Сайхан бүсгүй намайг битгий ширтээч ээ
Санаа үймүүлж, дурлалд битгий дуудаач ээ
Саяхан дурласан, шинэхэн миний сэтгэл чинь
Саран дагиныхаа хаагуур нь бас дурлах юм бэ

Ганган бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Гайхам харцаараа, дурлалд битгий дуудаач ээ
Ганцаар явахад минь, гараа хаялаад зугтсан байтлаа
Хоёул болохоор, хойноос битгий хараач ээ хөөе
*

*** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****

No comments:

Post a Comment