Sunday, September 6, 2009

Би хэн бэ /тэмдэглэл/






энэ блог дээр би гэдэг хүн хүссэнээ чалчнаа хэнээр ч заалгахгүй



... Би шилдэг бас ухаантай алдаа эндэлгүй ариухан гэгэээн амьтан бишээ... надад адын хар бодол толгойд эргэлддэг, архи уух хүсэл төрдөг, агсарах санаа гаргаж, андуу эндүү явдаг залуу насны гэнэн тэнэг зан хангалттай байдаг юм аа....гэвч энэ бүхэн, энэ бүх тэнэглэлээс би ухаардаг юм, би жоохон ч гэсэн ухаан олж авдаг юм..



Явсан амьдрал минь арвин биш ээ, илээсэн оймс минь ч их биш... гэвч хар бараан гунигтай зовлонтой амьдрал миний амьдралын түүхэнд байсаааааан.....хүн л болсон хойно о... хүйтэн гэрйин хаяаа сахиж өвлийн хүйтэнд бүлээн нулимсаараа өөрийгөө гэсгээж, амьдрал ийм тамын гэж үү гэсэн адлах сэтгэл төрөн суусан гунигтай дурсамж надад байдаг аа... гэвч би энэ бүхэнд зовлонг их амсууллааа гэж аавыгаа зэвлэж ээжийгээ зовоосон нь үгүй ээ...жаргалтай мангар бацааны дүрийг бүтээж, согтуурахын жаргалаар өөрийгөө цэнгүүлж, арчаагүй гэдэгээ блогдоо цацаж байгаа нь хэ эх хэ



миний ПИ АР уу үгүй ээ... хүний амьдрал ийм л байдаг, хүн ийм л тэнэг зан гаргаж болдогийм аа л гэж харуулахыг бас уншигч таньд ухааруулахыг хүссэн юм аа......би би би би би гэж ирээд л өөрийнхөө тухай бичих тэнэг бөгөөд алдаа эндэлгйү юм шиг магтаал урсгах нь амархан ч юм шиг....энэхэн хорвоогийн дайтад заяасан хүмүүн заяаандаа би хайртай. өөрийгөө эрхээр хатааж, амьдралд эрхлэх гэж би хичээдэг.... яагаад болохгйү гэж... ганцхан олдох залуу насанд би эрхэлж бас дур зоргоороо хүсэлээрээ амьдармаар байна..



гэхдээ Монголын тэнгэр дор, Эцэг эхийнхээ энэрэл хайран дунд, анд нөхдийнхөө намайг гэсэн халуун итгэл, аа бас намайг далдуур болон илээр хайрлах сэтгэл нь төрөөд байгаа залуусын дунд хэ хэхэ /тийм ч хүн байгаа ч юмуу үгүй ч юмуу гэвч яахав горьдчий....../за сэтгэл нэг л хөндүүр оргиод байх чинь вэ. сая ажилаар хүнтэй жоохон түр тар гэчихлээ.... ажил л юм чинь дээ. Санаа хүүхэн цоглог шүү. шүдэээ гялалзуул, нүдэндээ хөөрхөн инээмсэглэлээ тодруууул....гээд л би өөрийгөө онгироодогийм. та нөхөд ч гэсэн өөртөө итгэлтэй, өөдрөгөөр хорвоо дэлхийнхээ сайхныг хараад нэг үзээч дээ...



би ч услахгүй бол үхдэг цэцэг шиг, урам өгөхгүй бол унждаг хариугүй л амьтан юм аа даа бодоод байсан чинь...


намайг өөрийгөө магтлаа гэж битий бодоорой Хүн хэрвээ өөрийгөө магтах юм бол онгироо гэгдэнэ.Миалах юм бол тэнэг гэгдэнэ.Дундуур нь туувал бөөрөнхий гэгдэнэ яавал дээр вэ?


гэлээ гээд өөрийнхөө тухай бичихээ болин гэдэг юу л бол доо.... Зовлонгүй жаргал гэж байдаггүй юм . Зов, зөрчилд, хямар, бухимд тэгэж байж тэрний цаана байгаа жаргал, баяр баяслыг мэдрэх болнооо. Гэхдээ намайг зов гэсэн гээд хамаг байдаг сэтгэл зүрхээ шаналгах хэрэггүй шүү. Сэтгэлээрээ өөдрөг байх нь хаамгийн том зэвсэг чинь байх ёстой гэдгийг үргэлж санаж яваарай...........

Д.Зоригтын тухай

Зээ хөө нэгэн сайхан нартай дулаахан намрын өдөр Зоригт хүү интэрнэт гэдэг юм орж гэнээ. Тэгээд өөрийнхөө нэрийг бичээд ер нь миний тухай юм байж мэднэ гэж лаг аймаар горьдоод хайлт хийж гэнээ. Тэгтэл Д.Зоригт гэдэг нэрнүүд маш олон байж гэнээ. Мань эр аймаар гошгорцон лавлаад унштал юун би ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гэдгийм даа жоохооон урам хугарлаа. тэгээд цаашаа явлаа гэсэн чинь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Монгол Шуудан Банкны ТУЗ-ын дарга Д.Зоригт гээд бас нэг юм байхий цааш нь бас бус олон Д.Зоригтууд байнаа ер нь л энэ 2 Зоригт аймааар даварцан бүүр нэт дүүрэн бүх сайт дээр тэр 2 байдий Миний дургүй гэнэт аймаар хүрэв. Уур маань ч гэсэн хөдөллөө. Нүүр маань минчийгээд улайлаа. Тэгээд би бодлоо аргачгүмүү даа нэг муу сургуулийн 4-р курсийн оюутаныг юу боллоо гэж бичхэв дээ гэсэн юм бодлоо өөртөө гомдлоо тэгээд жоохон тайвширлаа . Тэгж байтал Зоригт хүүгийн тархинд нэгэн сайхан санаа урсан орж ирэв гэнэээ. ер нь өөрийнхөө тухай энэ блог дээрээ биччий тэгэх юм бол орж ирж юуны магад гэж бодов. Заза өөрийгөө жоохон рекламмдчллаа дараа бүүүр гооогооо бичлэгтэй ирж уулзнаа

Wednesday, September 2, 2009

блогоор зочилсон банди нарт






эрхэм блогоор минь зочилсон та бүхэнд баярлалаа гээдуу охидууд харж нүдээ баясга гэж бодоод хэдэн зураг орууллаа

би чамайг гуйна чи надад зөвшөөрөөрэй охин минь


зээ хөө хотод орж ирээд 3 жил болдийн байна. яахав дээ 3 жил дажгүй сайхан л амьдарлаа. Гэтэл нэг юм дутаад болдгүй ээ Тэгээд бодоод байсан чинь би гэдэг хүн чинь найз охин гээч юмны талаар огт бодож байгааүй юм байна. Ингэж бодчоод нэг охин найрахаар болдийн байна . Тэгээд би чамайг найрахаар болсон чи харин найрагдаарай гээд нэг орио очоод хэлдийн байна. Манай найз надаа яавал таалагдах уу гэдэг талаар тэрэнд зөвлөгөө өгч харин тэрний найз нь түүнийг хэрхэн найрах талаар надаа консалтинг өгжийн. уул нь би тэрэнтэй аймаар гоогооо хөөрхөн хүүхдүүд шиг үерхэх гэжаагаа байхгүй юу. Аая гудамжаар хөтлөлцөж явж бариал зайрмаг энэ тэр авч өгөөл кино мино энэ тэр үзэж мүзээл нээх хөөрхөн үерхий шүү за гэж ярьсан байхгүй юу гоё байгааз дээ. Тэгээд бүр сүүлийн үед дүрдээ орцон мессэж эд нар бичээл ирэнгүүт нь баярлаж бариадийдаг болцон байна. Би уул нь ёстой шилээ мааждаггүй тэгсэн чинь тэрэнтэй уулзаад лаг ичээд шил милээ маажаадийдаг болчиж. хихихихихи ... гоё гоё.нэг иймэрхүү бодоод байсан чинь яг л иймэрхүү охин байсан шиг санагдаж байна лаг байгаа биз