Friday, November 20, 2009
ВХ-ийн шинэ цомог
Sunday, September 6, 2009
Би хэн бэ /тэмдэглэл/
Д.Зоригтын тухай
Wednesday, September 2, 2009
блогоор зочилсон банди нарт
би чамайг гуйна чи надад зөвшөөрөөрэй охин минь
Saturday, May 30, 2009
мөнххайрхан уулын тухай
Би Ховд аймаг Мөнххайрхан сумын уугуул хүүхэд л дээ тэгээд энэ нутгийн хүүхэд байж нутгийхаа тухай бичихгүй бол мөхөс миний алдаа болох байлгүй дээ
Халз өмнө мэлтийсэн цэхэр уул үүл гогодон бужигнуулж, баруун солгойгүйгүй салхи үлээн гөлийнө. дээс шиг эрчилсэн хөх ус саарал мөсний хормойноос сад тавин асгарсан маш олон жижиг горхитой эд нар нь нийлж "Сэнхэрийн гол" хэмээх нэгэн түргэн урсгалт уулын голийн бий болгодог юм. Энэ оргилуудаас нэгийг нь жишээ болгон авий гэж бодлоо.
Сүхбаатар оргил энэ нь Шуурхайн эх Долоон нуурын эх. Хужиртын эх гэх мэт газруудын дунд орших оргил юм. эндээс Шуурхайн гол Долоон нуурын голууд эх авч урсана.энэ оргилийн урд бэл өндрөөрөө нэг километр, налуугаараа 79 градус./долоон нуур талаасаа гэсэн үг/ Ар Монголын хоёр дахь өндөр оргил гэж байгаа аймаар уу?. Найман сарын дунд гэхэд шөнөдөө -15 хэм хүртэл хүйтрэх ба хачирт нь цасан шамарга тавьж байх нь монгол орны антриктид гэлтэй гээдууу. Хавар байснаа гэнэт бухимдан өвөл болдог ааш муутай энэ уулын эргэн тойрон мод төдийгүй бут дайжжээ. Төмөр утас шиг арзайсан хөх ширэг чадал заан хадны завсраар хаа нэгтэй хөлдөж нэг ургаж нэг үзнэ. Тийм л эрс тэс уур амьсгалтай уул даа. Мөнххайрхан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшинээс дээш 4400 гаруй м өндөр гэж байгаа бас энэ ууланд монголын хамгийн өндөр 4 оргилийн 2 нь энд байдаг гээд бодохоор үнэхээр л бахархахгүй байхын аргагүй юм даа. за даа зураг оруулах гэсэн чинь надад олдсонгүй уучлан биз дээ
Tuesday, May 26, 2009
ай хөөө зуны улиралаа гэж.......
Өвөл, хавар, намараас илүү зун гэж хэлхээр хамаагүй гоё санагдаад байдаг юм. Хэлхэд амархан 3хан үсэгтэй түүн шиг улирал монголд байхгүй учраас тэр байлгүй.
Өвлийг өнөтэй, өнгөтэй, өөдтэй давхийсан гэж махийсны хүчинд санасандаа ямарчайсан хүрлээ. Тэгээд нэгэнт өвөл, хаврыг давсан юм чинь, зуныг, намрыг бас давах санаатай. Ингэж олон улирлыг олон давж чадсан юм чинь ирээдүйд бөх болж аврагыг бас давах санаатай байгаа гсн.
Зуныг хараад байхнээ гөөмөн сонин юм. Орой 6 цагын үеэр гэрийн гадаах садан дээр тайван амьсгалаад сууж дөнгөхөөр болж, Бор шар өнгөтэй байсан газар гадаргуу ногооноор дүүрч дээр нь хэд хөрвөөхөөр болж, хүмүүсийн явдал суудал хүртэл асар өөр болж.
Би бүүр ажаад байгаан. Агаарын темпертур нэмэгдэж, бороо асгарч, салхи салхилж, нар гарч байгаа цаг агаарын аль ч үед хүмүүсийн алхаа жингүүдэлд орчиж. "ингэтлээ сулидаа юу" гэмээр алхаа бол авхийм байхгүй удааршичиж. Аргагүй биз дээ хөөрхий, өвөлжин хурдан явсаар байгаад ядраа байлгүй тиймээ.
Monday, May 25, 2009
энэ бол би гэж байгаа
Миний тухай
Би бол он цагийн горхиноос салаалж одоод одоо ч гэсэн урсгал нь татраагүй нэгэн салаа билээ.
Би бол огторгуйн эхлэлээс тасарч одоод одоо ч гэсэн хязгаарт тулаагүй нэгэн тоосонцор билээ.
Би бол маргаашийн тухай тэмүүлэл дээрээ мацаж гарж чадсан тэмүүлэй билээ.
Би бол энэ бүхнийг элдэв бодол юугаа умартанхан бичиж байгаа бичүүлэй билээ.
Ха ха. Худлаа худлаа. Би тийм айхтар сүртэй, мундаг хүн биш ээ. Он цаг хэзээ салаалж байсныг би мэдэхгүй, огторгуйн эхлэл хаана байдгийг ч мэдэхгүй. Юун тэмүүлэй, юун бичүүлэй. Би ийм үг мэдэх ч үгүй. Дээр бичсэн бол зүгээр л наргиа, эсвэл наргианы бэлтгэл, эсвэл наргих хүслийн ундарга. За за мэдэхгүй ээ. Ямартаа ч биччихсэн юм. Дажгүй нийлэмжтэй хэдэн үгнүүд биччихсэн бололтой юм.
Ингээд энэ олон зүйлийг нуршсаны эцэст та миний тухайд бараг мэдсэнгүй өнгөрлөө. Уучлаарай. Өөрийгөө мэдүүлж чадаагүйд. Учир нь би ч гэсэн өөрийгөө мэддэггүй юм. Миний тухай мэдэхийг хүсвэл миний бичсэнийг маань унших нь үр дүнгээ өгнө байх гэж бодож байна. Би ч гэсэн өөрийнхөө бичсэнээс өөрийнхөө тухай мэдэж авдаг юм
намайг diesel гэдэг бөгөөд миний жинхэнэ нэр бол Даваа овогтой Зоригт юм. Би хөдөлмөрийн дээд сургуулийн нийгмийн халамж хангамжийн 3-р курст сурдаг бөгөөд өөрийнхөө мэргэжлээр ямагт бахархаж бас онгирч явдаг нэгэн билээ. гэээдуу
Манай ангийхааааан
Шаргал бас шаргал. Шинэхэн бас гэнэхэн. Танихгүй бас мэдэхгүй.
Энэ бол манайхан бөгөөд 2008 онд бид нэг ангид орж байгаа нь энэ бөгөөд байгалийн байдал шаргал бөгөөд уяхан. Бие биенээ мэдэхгүй бас танихгүй сонирхож байсан ч хэлэх зориггүй.
үргэлжлэл бий даанч завгүй мөнгөгүй болоод бичиж чадсангүй ойлгох байлгүй дээ минийхээн
Saturday, May 23, 2009
хайрын шүлэг сонирхдог залуустаа зориулав
Үнэр хийгээд үзэсгэлэн бүрэн цогцолсон
Үйлийн үргүй биесээ үргэлжид ширтсэн
Таг хэцийн анхил салхинд найгалзсан бүжсэн
Тансаг вансэмбэрүү дуулдаг бол чамтай адил байхсан
* * * * *
Амрагийн минь царайнаас наран саран жарган одохын учир дутуу билээ
Анхилам үнэрээс нь бүхий л цэцэг хүсэл өдөөхгүй болохоор хомс билээ
Эгшиглэнт дуунаас нь хуур ятга ярьж чадахгүй тул дорд билээ
Энхрий харцнаас нь бурхадын мэлмий дурлал асаахгүйн шалтгаан мөхөс билээ
* * * * *
Хэдий тийм ч намайг гийгүүлэхээрээ наран саран чамтай хувь тэнцүү
Хэзээ ч болов нүд булаах үзэмжээрээ цэцэгс чамтай чанар адил
Хэтэрхий сэтгэл баясгахаараа хуур ятгын аялгуу дуутай чинь эгшиг тэгш
Хэнийг ч ялгалгүй энэрдэгээрээ бурхадын сэтгэл чинийхтэй яг ижил
**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хуруунд байгаа бөгжөө халаасан цаана нуучихаад
Хундаганы харшаанд согтон инээгээд баймаар үдшээр
Харцаараа зүрх тэмтчих залуугийн өвөрт ороод
Хаана байгаагаа мэдэхгүй өөрөөсөө нуугдмаар санагдчихлаа Халуун амьсгалын цоргиог нар хиртэх шиг гайхаж
Хагсарсан биеийн чилээг зүрхэн дундуураа туучуулж
Хэсэгхэн исгэлэн жаргалыг гэмшилээр даруулж уучихаад
Хэзээ ч өөрийгөө уучлахгүй гэж бөгжөө чулуудмаар санагдчихлаа Хуруунд байгаа бөгжөө халаасан цаана нуучихаад
Хундаганы харшаанд согтон инээгээд баймаар үдшээр....
**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Миний хайр тансаг болохоор эмзэгхэн байдаг
Миний амраг үнэнчхэн болохоор би жаргалтай байдаг
Амьдрал үхэл хоёрын алиных нь ч үүдэнд очлоо гэвч
Аяа чамтайгаа л байвал зүрх даарахгүй гэдгийг мэдэрдэгтээ би омголон явдаг аа.
Чи зэрэглээ Сүндэрлэн босчихоод
Сүүдрээ ч орхиогүй чи хоосон
Зэрэглээ Сэтгэлд минь сөгдчихөөд
Сэмхэн нисчихсэн чи Хараацай
Хамт байсан үе минь сонгодог Драм
Хагацал амсуулсан үе чинь Цунами
Халамжинд чинь дахин уярсан минь Хайрын дон
Хорвоогоос буцахдаа надаас урьтсан болохоороо
Алтны мянган лангаар сольшгүй
Амрагийн минь нулимас, хацар даган
Асгарсаар байна гэж, урьд шөнө
Арай би зүүдлээгүй байгаа даа?
Янаг тэр минь, хүүхэд шиг
Яг л Жаргалсайхан шиг
Ярьж ч чадахгүй уйлж байна гэж
Яанаа?!!! би зүүдлээгүй байгаа
**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Эрхэм бүсгүй минь чи
Эрчүүлээс зуураад бай!
Эргүүлж алдахгүй болтлоо
Эрхтэн биеэрээ чимхээд бай!
Алдмаар бол гараараа чимх
Ахиулаад хоёр гараараа чимх!
Арга тасарвал шүдээрээ хаз!
Харин бахь л битгий хэрэглээрэй
**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хайртай юу? гэж чи минь асуух юм
Хариулаад ч яахав дээ би
Нүгэл хилэнцээс эмээлгүй
Нүдэн дээр чинь үнссэн шүү дээ
**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
Хүндэт бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Хүслэнт харцаараа, дурлалд битгий дуудаач ээ
Хүмүүст хэлүүлж, саяхан дасалцсан би чинь хө
Хүүгээ байтал бас хаагуур нь дурлах юм бэ
Хөөрхөн бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Хөөрүү зүрхийг минь дурлалд битгий дуудаач ээ
Хөндлөнгийн олонд хэлэгдэн байж л дассан
Хөөрхий түүнийхээ, хаагуур нь би чинь дурлах юм бэ?
Сайхан бүсгүй намайг битгий ширтээч ээ
Санаа үймүүлж, дурлалд битгий дуудаач ээ
Саяхан дурласан, шинэхэн миний сэтгэл чинь
Саран дагиныхаа хаагуур нь бас дурлах юм бэ
Ганган бүсгүй, намайг битгий ширтээч ээ
Гайхам харцаараа, дурлалд битгий дуудаач ээ
Ганцаар явахад минь, гараа хаялаад зугтсан байтлаа
Хоёул болохоор, хойноос битгий хараач ээ хөөе *
*** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
танилцуулга
Сайнуу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе намайг sansarchin гэдэг.Би төрөхөд ээж маань аргалд яваад эзгүй байсан болохоор би ааваасаа мэндэлсэн гэдэг. Би нэг ойтойдоо хичээлд орж ,2тойдоо хичээлээ төгсөж, 3тайдаа нүдээ нээсэн юмдаг. Нээрээ намайг эмч нар ээжийнхээ 23 эцгийнхээ 25 тайд төрсөн 48тай хүүхэд гэж тогтоосон гэнэлээ. Би анх нүдээ нээхэд бүх юм надад худлаа харагдсан учраас би худлаа ярьж хэлд орсон гэдэг. Би 10 жилээ төгсөөд хотлуу орж ирэхдээ ОУ-ын чингис хаан нисэх буудалд ачааны тэргээр бууж тэр үедээ сүрхий дуулиан тарьж байлаа шүү дээ .заза хэтрүүлэг мэтрүүлэг яахав би нэг блог нээдиймуу гэж зөндөө бодож явсаар өнөөдөр дашням нь таарсан өдөр юм байлгүй нээчлээ энэ блог дээр та бүхний сонирхол татахуйц юм бүхнийг нийтлэнэ гэдгээ амлий илүү үг яахав миний блогт тавтай морил